2016 оны 12 сарын 07 өдөр Дугаар А/791 Улаанбаатар хот Захирамж хүчингүй болгох тухай

2016 оны 12 сарын 07 өдөр                                                   Дугаар А/791                                                     Улаанбаатар хот

 

Захирамж хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Төрийн байгууллагын хэвийн тасралтгүй үйл ажиллагааг хангах ажлын хүрээнд 74 дүгээр цэцэрлэгийн багш ажилчдын цалин хөлсийг олгох, цэцэрлэгийн ус цахилгаан, дулаан болон хүүхдийн хоолны зардлуудыг холбогдох байгууллагуудад шилжүүлэх санхүүгийн баримтад нэгдүгээр гарын үсэг зурах эрхийг дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн дарга Төмөр-Очирын Ням-Очирт түр шилжүүлсэн дүүргийн Засаг даргын “Эрх түр шилжүүлэх тухай” 2016 оны А/759 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
2. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын стандарт, норм нормативыг мөрдөн идэвх санаачилгатай, хариуцлагатай ажиллахыг 74 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч /С.Оюунчимэг/-д даалгасугай.
3. 74 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагааг мэргэжлийн болон захиргааны удирдлагаар хангаж, сургалтын ажлыг хэвийн тасралтгүй явуулахыг Боловсролын хэлтэс /Т.Ням-Очир/-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                            Ж.ЭРДЭНЭБАТ

Leave a Reply

  • Facebook