быстрый займ на карту
Үзсэн: 454

2016 оны 12 сарын 07 өдөр Дугаар А/792 Улаанбаатар хот Ажлын хэсэг байгуулах тухай

2016 оны 12 сарын 07 өдөр                                                                         Дугаар А/792                                                  Улаанбаатар хот

Ажлын хэсэг байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.1.6 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/847 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа гэр орноосоо хөндийрч хараа хяналтгүй амьдарч буй хүүхдийг илрүүлэх, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хүлээлгэн өгөх, боломжгүй тохиолдолд хүүхдийн асрамж, халамжийн байгууллагын харьяалалд шилжүүлэх ажлыг орон нутгийн төвшинд зохион байгуулах Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

Ахлагч: Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал
хариуцсан Орлогч
Гишүүд: Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн дарга
Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга
Цагдаагийн 1 дүгээр хэл
тсийн дарга
Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга
Эрүүл мэндийн төвийн дарга
Улсын бүртгэлийн хэлтсийн дарга
Улаан загалмайн хорооны дарга
Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Боловсрол, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн
1-19 дүгээр хорооны Хамтарсан баг

2. Үйл ажиллагааг батлагдсан удирдамжийн дагуу зохион байгуулах, үр дүнг тайлагнан ажиллахыг Ажлын хэсэг /Ж.Лхагвасүрэн/-т үүрэг болгосугай.

3. Зохион байгуулалтын ажлын удирдамжийг хавсралтаар баталсугай.

4. Дээрх үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах зардлыг батлагдсан төсвийн хүрээнд холбогдох зардлаас гаргахыг Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв /А.Ганбат/-д даалгасугай.

Leave a Reply

  • Facebook