2016 оны 12 сарын 07 өдөр Дугаар А/793 Улаанбаатар хот Томуу, томуу төст өвчний халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах тухай

2016 оны 12 сарын 07 өдөр                                                         Дугаар А/793                                                                            Улаанбаатар хот

Томуу, томуу төст өвчний  халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Эрүүл мэндийн сайдын 2010 оны “Томуугийн цар тахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний удирдамж батлах тухай” 141 дүгээр тушаал, 2014 оны “Томуу томуу төст өвчний харуулдан тандалтын тогтолцоог өргөжүүлэх тухай” 358 дугаар тушаал, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны “Журам батлах тухай” 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Дүүргийн нутаг дэвсгэрт улирлын Томуу, томуу төст өвчин нэмэгдсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх, идэвхжлийн үед бэлэн байдлыг хангаж хариу арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн төв /Ц.Лхагва/-д үүрэг болгосугай.
2. Томуу томуу төст өвчний хөдлөл зүй цагийн байдалд дүгнэлт хийж холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх /эм эмнэлгийн хэрэгсэл орны нөөцийг бүрдүүлэн бэлэн байдлыг хангах/, мэдээ мэдээллээр ханган, томуу томуу төст өвчин эмнэлгээс шалтгаалсан халдварын тархах эрсдэлийг бууруулах арга хэмжээ авахыг Халдварын сэргийлэлт хяналтын алба, багийн үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллахыг Эрүүл мэндийн төв /Ц.Лхагва/-д, Томуугаас урьдчилан сэргийлэх вакцин тарих, тээвэрлэлт, хадгалалтын үеийн чанар аюулгүй байдлын стандартад хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын хэлтэс /Д.Хишигбаатар/, Онцгой байдлын хэлтэс /Я.Жаргалсайхан/-т тус тус даалгасугай.
3. Дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд Томуу томуу төст өвчнөөр хүндрэх эрсдэлтэй эмзэг бүлгийн буюу 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, амьсгалын замын архаг өвчтэй хүмүүс, өндөр настнуудын гэрийн эргэлтийг хийх, иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг зохион байгуулж ажиллахыг Эрүүл мэндийн төв /Ц.Лхагва/, Хороодын Засаг дарга нарт даалгасугай.
4. Томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авахад шаардагдах 7.000.000 /долоон сая/ төгрөгийг Засаг даргын Нөөц сангаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /А.Дамцагдорж/-т зөвшөөрсүгэй.
5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Орлогч /Ж.Лхагвасүрэн/-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                                   Ж.ЭРДЭНЭБАТ

 

Leave a Reply

  • Facebook