быстрый займ на карту
Үзсэн: 395

2016 оны 12 сарын 08 өдөр Дугаар А/795 Улаанбаатар хот Шагнах тухай

2016 оны 12 сарын 08 өдөр                                              Дугаар А/795                                                         Улаанбаатар хот

Шагнах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1998 оны “Журам батлах тухай” 23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Тус дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бизнес инкубатор төв байгуулагдсаны 5 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа ажилтан албан хаагчдыг дүүргийн Засаг даргын шагналаар шагнасугай.
2. Шагналд зарцуулагдах хөрөнгийг Засаг даргын Тамгын газрын холбогдох зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /А.Дамцагдорж/-т зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтийг хянан ажиллахыг Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Орлогч /Ж. Лхагвасүрэн/-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                                         Ж.ЭРДЭНЭБАТ

 

Leave a Reply

  • Facebook