быстрый займ на карту
Үзсэн: 469

2016 оны 12 сарын 09 өдөр Дугаар А/797 Улаанбаатар хот Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2017 оны бүртгэл явуулах тухай

2016 оны 12 сарын 09 өдөр                                             Дугаар А/797                                     Улаанбаатар хот

 

Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2017 оны бүртгэл явуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.1, Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/853 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
Нэг. Дүүргийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 20-ны өдрийг дуустал хугацаанд зохион байгуулж явуулсугай.
Хоёр. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2017 оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулж, хяналт тавин ажиллах дүүргийн ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажиллуулсугай.
Дарга: А.Дамцагдорж Засаг даргын Тамгын газрын дарга Орлогч дарга: Ж.Даваарагчаа Засаг даргын Тамгын газрын Цэргийн
штабын дарга, хурандаа
Гишүүд: Д.Отгонжаргал Засаг даргын дэргэдэх Цагдаагийн 1
дүгээр хэлтсийн дарга, цагдаагийн
хурандаа
Х.Доржсүрэн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн 2
дугаар хэлтсийн дарга, цагдаагийн
хурандаа
Д.Мөнхзул Засаг даргын дэргэдэх Статистикийн
хэлтсийн дарга
М.Ганчимэг Улсын бүртгэлийн хэлтсийн дарга
Б.Лхагваням Засаг даргын Тамгын газрын Мэдээлэл
технологи, олон нийттэй харилцах албаны
дарга
П.Амартүвшин Засаг даргын Тамгын газрын Захиргаа,
хуулийн хэлтсийн Хороо хариуцсан ахлах мэргэжилтэн
О.Пүрэвсүрэн Засаг даргын Тамгын газрын Захиргаа,
хуулийн хэлтсийн Хороо хариуцсан
мэргэжилтэн
Д.Дамдиндорж Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч
Нарийн бичгийн
дарга: Ц.Эрдэнэбаатар Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд
Хурандаа
Гурав. Хяналтын бүртгэл явуулах байгууллагуудын нэрийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.
Дөрөв. Дүүргийн ажлын хэсэгт ДААЛГАХ нь:
1. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг хороодод хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулж, гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоон, бүртгэл явуулахад шаардлагатай автомашин, ажлын байр, хүн хүчийг гарган ажиллуулах.
2. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг хуулийн дагуу Засаг захиргааны үндсэн нэгж, хороон дээр төвлөрүүлэн явуулж, ард иргэд, хариуцах албан тушаалтнуудад Цэргийн албаны тухай хууль, бусад хууль эрх зүйн баримт бичгүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг шуурхай зохион байгуулан энэ ажлын хүрээнд сургалт, семинар хийж, шаардлагатай гарын авлага, материалаар ханган, бүртгэлийн ажилд хяналт тавьж ажиллах.
3. Цэргийн бүртгэлийг иргэдэд хүндрэл учруулалгүйгээр зохион байгуулж, мэдээллийг цэргийн штабын мэдээллийн санд бүрэн оруулж, төрийн албаны стандартын шаардлагын дагуу маягтуудыг хөтлөн ажиллах.
4. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг явуулсан тухай дүн, тайлан мэдээг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний дотор Нийслэлийн Цэргийн бүртгэлийн ажлын хэсэгт хүргүүлэх.
Тав. Хороодын Засаг дарга нарт ДААЛГАХ нь:
1. Цэргийн бүртгэлийг хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан явуулж, байнгын оршин суугч оюутнуудыг оршин сууж байгаа хаягаар нь, түр оршин суугч оюутан сурагчдыг сурч байгаа сургуулиар нь бүртгэн иргэний бүртгэл, өрхийн бүртгэлийн дэвтрийн хөтлөлттэй тулган давхар хяналт тавьж ажиллах.
2. Цэргийн бүртгэлээс зайлсхийгчид, завсардагчдын шалтгаан нөхцөлийг нь тодруулан, бүртгэлд хамруулах ажилд Цагдаагийн байгууллага, Улсын бүртгэгч нар болон бусад холбогдох ажилтнуудыг татан оролцуулж, бүртгэлийн журам зөрчигчдөд хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллах.
3. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг явуулахдаа хорооны цэргийн бүртгэлийн мэдээллийн санг суулгасан зөөврийн мэдээллийг үндэслэн хороодын Ажлын албаны дарга, зохион байгуулагч нараар гардан хийлгэж, бүртгэлийн мэдээг өдөр бүр тогтоосон цагт дүүргийн Цэргийн штабт өгөх.
4. Бүртгэлээр хугацаат цэргийн алба хаагаагүй, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэдийн судалгааг гаргаж, цэргийн гэрээт албыг хаах журмыг иргэдэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах.
5. Цэргийн бүртгэл явуулсан тухай дүн, тайлан мэдээг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны дотор дүүргийн Цэргийн бүртгэлийн ажлын хэсэгт ирүүлэх.
Зургаа. Цэргийн бүртгэлийн ажилд болон шинээр батлагдсан Батлан хамгаалах багц хуулийн сурталчилгааны материалуудыг шинээр хэвлүүлэн иргэдэд хүргэхэд шаардагдах зардлыг Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн орлогоос гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга /А.Дамцагдорж/-д зөвшөөрсүгэй.

ЗАСАГ ДАРГА                                                                Ж.ЭРДЭНЭБАТ

Leave a Reply

  • Facebook