2016 оны 12 сарын 09 өдөр Дугаар А/798 Улаанбаатар хот Буцалтгүй тусламж олгох тухай

2016 оны 12 сарын 09 өдөр                                                        Дугаар А/798                                                                            Улаанбаатар хот

 

Буцалтгүй тусламж олгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.”г”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 58 дугаар зүйлийн 58.3.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Тус дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 77а дугаар гудамж, 7в тоотод оршин суугч Бэгзжавын Дагвасүрэн /УГ54120817/ нь аарцагны ясанд тавьсан ялтсаа авахуулах, хөлийн тавхай эргүүлэх хагалгаанд дэмжлэг хүсч өргөдөл ирүүлснийг харгалзан Нийгмийн халамж, дэмжлэг үзүүлэх журмын дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгосугай.
2. Буцалтгүй тусламжид шаардагдах 1.000.000 /нэг сая/ төгрөгийг Нийгмийн халамж, үйлчилгээний зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /А.Дамцагдорж/-т зөвшөөрсүгэй.
3. Захирамжийн хэрэгжилтийг хянан ажиллахыг Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Орлогч /Ж.Лхагвасүрэн/-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                                     Ж.ЭРДЭНЭБАТ

Leave a Reply

  • Facebook