Үзсэн: 10

Хүүхдийн амбулаторийн Хөдөлгөөн заслын эмчилгээнд сард 6-8 хүүхэд тогтмол үйлчлүүдэг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулснаар тэд ирээдүйд нийгмийн орчинд чөлөөтэй зорчих, санал бодлоо илэрхийлэх чадвар нэмэгдэж, цаашлаад ажил хөдөлмөр эрхлэн, нийгмийн баялаг бүтээгч болдог. Иймээс Хүүхдийн амбулатори нь тусламж үйлчилгээгээ нэмэгдүүлэн сэргээн засах эмчилгээний кабинетыг өргөжүүлсэн.  Сэргээн засах эмчилгээний кабинет нь цахилгаан эмчилгээ, утлага,  хөдөлгөөн засал гэсэн сэргээн засахын үндсэн тусламжуудыг үзүүлж байна.  Хөдөлгөөн заслын эмчилгээнд сард 6-8 хүүхэд тогтмол үйлчлүүлж хэвшээд байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хэл заслын чиглэлээр зөвлөгөө зааварчилгaа өгч, дасгалжуулан ажиллаж байна.

 

Leave a Reply

Facebook

Get the Facebook Likebox Slider Pro for WordPress