быстрый займ на карту
Үзсэн: 1085

ГАЛЫН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, Эрчим хүчний яамны сайд болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Уланбаатар хотын захирагч нарын байгуулсан санамж бичгийн хүрээнд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэх болсонтой холбогдуулан Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс баталсан төлөвлөгөөт ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт оршин суугч иргэд болон аж ахуй нэгж байгууллага мөн томоохон худалдааны төвд үйлчилүүлж байгаа иргэдэд цахилгаан хэрэгслийн галын аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар заавар зөвлөмж, санамж анхааруулага материалыг 1517 ширхэгийг тарааж ажилласан байна.

Тус нэгдсэн арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч ахмад Л.Тамир, гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч ахмад П.Элбэгсайхан, гал түймрийн улсын хяналтын байцаагч ахмад Б.Мягмаржав, сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн ахмад Б.Чинбат, гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн 1 дүгээр салааны албан хаагчид, тус дүүргийн 12 дугаар хорооны засаг дарга,  ажилтан албан хаагчид, Улаанбаатар цахилгаан түгээх төв болон Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн холбогдох инженер техникийн ажилтан албан хаагчид зэрэг нийт 52 хүний бүрэлдэхүүнтэйгээр нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан “С1” телевизээр иргэдэд цахилгааны галын аюулгүй байдлыг хангах талаар урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл хийлээ.

Leave a Reply

  • Facebook