быстрый займ на карту
Үзсэн: 635

АГААРЫН БОХИРДЛЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ

Чингэлтэй  дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга нарын шуурхай хурал боллоо. Хурлын эхэнд Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж Чингэлтэй дүүргийн Засаг даргын  захирамжийг уншиж танилцууллаа. Дүүргийн Засаг даргын Орлогчоор Ж.Лхагвасүрэн үргэлжлүүлэн ажиллахаар болсон юм. Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн хуралдааныг даргалан явуулж, хотын агаарын бохирдлыг буруулах чиглэлээр гарсан Нийслэлийн Засаг даргын захирамж, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын тушаал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг талаар мэдээлэл  хийлээ.  Цаашид агаар, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр хэлтэс, албад санал боловсруулж, Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэст 2017 оны 01 дүгээр сарын 17-нд ирүүлэх чиглэл өгөв.

Leave a Reply

  • Facebook