быстрый займ на карту
Үзсэн: 751

ЦЭРГИЙН НАСНЫ ЗАЛУУЧУУДЫН ЭРҮҮЛ МЭНДЭД АНХААРЧ БАЙНА

Чингэлтэй  дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд эрүүл мэндийн салбараа тэргүүлэх чиглэл болгон тодорхойлсон.   Дүүргийн Засаг дарга  2017 оны А/01 тоот захирамжаараа  иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, нийтийн биеийн тамираар хичээллүүлэх, амьдралын зөв дадал хэвшил олгох, иргэний бүртгэл мэдээлэлд суурилсан эрүүл мэндийн цахим санг хөгжүүлэх зорилгоор 2017 оныг “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” болгосон. Энэ ажлын хүрээнд “Эрүүл мэнд 2020” хөтөлбөр боловсруулж байгаа бөгөөд хөтөлбөрийн нэг зорилт нь цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хүргэх ажлыг сайжруулахад чиглэгдэж байна.

Дүүргийн Засаг даргын А/797 дугаар захирамжийн дагуу  2017 оны 01 дүгээр сарын 4-ний өдрөөс эхэлсэн цэргийн бүртгэл дүүрэгт иргэдийн идэвх оролцоо сайн, хэвийн хэмжээнд явагдаж байна. Цэргийн бүртгэлийн үеэр дүүргийн 15 хороонд Солонгос-Монголын сүрьеэгийн нийгэмлэг, 19 дүгээр  хороонд Эрүүл мэндийн төвөөс эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж,   хороодын ажлын албадаас цэргийн насны залуучуудаа цээжний хөндийн болон бусад нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоонд хамруулж байгаа нь ач холбогдолтой, дээрх зорилго, зорилтыг хангахад чиглэгдсэн ажил болж байна.

Цэргийн штаб

Leave a Reply

  • Facebook