быстрый займ на карту
Үзсэн: 741

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН I ХЭЛТЭС, ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭС ИРГЭДЭД 2016 ОНЫ АЖЛАА ТАЙЛАГНАЛАА

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Замын цагдаагийн хэлтсийнхэн дүүргийн 1-9 дүгээр хорооны иргэдэд 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Ажил тайлагнах арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж. Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат, Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга,   туслах комиссар Д.Батсайхан, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал, Замын цагдаагийн  хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Сүхбат нарын албаны хүмүүс оролцлоо. Цагдаагийн нэгдүгээр хэлтэс Чингэлтэй дүүргийн 1-9 дүгээр хороог хариуцан иргэдийг гэмт, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, ажилладаг. Дүүргийн төр, захиргааны байгууллагаас цагдаагийн хэлтсүүд, Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчдын ажиллах нөхцөл байдлыг сайжруулах чиглэлд анхаарч дэмжиж, хамтарч ажилладгийг  тайлангийн үеэр удирдлагууд нь ч, иргэд ч хэлж байлаа. Дүүргээс цагдаагийн алба хаагчдын ажиллах  нөхцөл бололцоог сайжруулах, аюулгүй байдлыг хангах зорилгоор 16 сая төгрөгийн, Хяналтын нэгдсэн төв, телекамержуулах ажилд  нийт 304 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс шийдвэрлэсэн, Замын цагдаагийн хэлтсийн хамт олныг ажиллах нөхцөлөөр хангах, иргэдэд үйлчлэх байртай болгоход дэмжсэн зэрэг цөөнгүй ажлыг дурдаж байсан юм.

Leave a Reply

  • Facebook