быстрый займ на карту
Үзсэн: 527

ИРГЭДИЙН САНАЛ, ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс дүүргийн 1-9 дүгээр хорооны иргэдэд 2016 оны ажлаа тайлагнах үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж. Эрдэнэбат, цагдаагийн байгууллагуудын удирдлагуудын  хамт уулзалтад оролцож дүүргийнхээ иргэдийн  санал хүсэлтийг сонсч, хариулт өгсөн юм. Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат  иргэдийг эрүүл, амар тайван,  аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө дүүргийн төр, захиргааны байгууллага цагдаагийн хэлтсүүдтэйгээ хамтарч, ажиллаж ирсэн. Дүүргийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын дунд сүүлийн 2 жилийн хугацаанд 10 км зам барьсан. Орон сууцны хорооллуудын дунд явган зам, тохижилтын ажлуудыг  хийсэн. Энэ бүхэн иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд цагдаагийн хэлтсүүдээ тусалж, дэмжиж байгаа нэг хэлбэр” гэдгийг онцоллоо. Мөн  дүүргийн иргэд Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Замын цагдаагийн хэлтсийн ажилд “Бүрэн хангалттай” үнэлгээ өгч байна хэмээн ойлгож буйгаа уулзалтын үеэр   хэлж, цагдаагийн хэлтсүүдэд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Leave a Reply

  • Facebook