быстрый займ на карту
Үзсэн: 684

“ТҮНШЛЭЛ” ЗОРИЛТОТ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

2017 онд Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой тохиож байна. 25 жилийнхээ ойг угтан Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас салбар бүрт олон бүтээлч ажлууд өрнүүлж байгаагийн нэг нь Боловсрлын хэлтэс, төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн санаачилгаар Засаг даргын ивээл дор зохион байгуулсан “Түншлэл” зорилтот төсөл юм.

Энэхүү зорилтот төсөл нь 2017 оны 01 дүгээр сарын 09-нөөс 12-ны өдрүүдэд хэрэгжиж амжилттай өндөрлөлөө. Сайн хичээл, үйл ажиллагааны зөвлөгөөн, онол практикийн бага хурал, спортын нөхөрсөг тэмцээн, урлагийн тоглолт, телевизийн нэвтрүүлэг, нээлт хаалтын үйл ажиллагаа гээд 4 өдрийн турш ӨМӨЗО-ны 6 хошууны 8 цэцэрлэгийн 57 багш, Одон телевизийн найруулагч, хөтлөгч, зураглаачид, Хэнтийн аймгийн 6 сумын цэцэрлэгийн 45 багш бие биеэсээ туршлага судалж үр дүнтэй хамтран ажиллалаа.

Чингэлтэй дүүргийн боловсролын салбарын гадаад дотоод хамтын ажиллагааг өргөжүүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Хэнтий аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга М.Батбаяр, ӨМӨЗО-ны Сурган хүмүүжүүлэх товчооны мэргэжилтэн Т.Сайханчимэг нарыг Чингэлтэй дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр, 124 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Баянмягмар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Сөнөд баруун хошууны Монгол үндэсний хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч н.Удвалцэцэг нарыг Чингэлтэй дүүргийн ИТХ-ын “Чандмань” одонгоор шагналаа.
Оролцогчид төслийг жил бүр үргэлжлүүлэх санал санаачилгыг гаргаж, 2018 онд ӨМӨЗО-ны Сөнөд баруун хошуу зохион байгуулах эрхийг авч “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа. Төслийг зохион байгуулахад Чингэлтэй дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн эрхлэгч нар 6 ажлын хэсэг болж ажиллан, төлөвлөсөн бүхий арга хэмжээ зохион байгуулалтын өндөр түвшинд боллоо.

Боловсролын хэлтэс

 

Leave a Reply

  • Facebook