быстрый займ на карту
Үзсэн: 886

ЦАГДААГИЙН II ХЭЛТЭС ИРГЭДЭД 2016 ОНЫ АЖЛАА ТАЙЛАГНАЛАА

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хамт олон хариуцсан хэсэг  болох  дүүргийн 10-19 дүгээр хорооны иргэдэд 2016 онд гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх чиглэлээр  хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Тайлангийн хуралд дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Хяналт, шалгалт, аюулгүй байдал, ёс журмын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Ариунбат, Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Сүхбат нарын албаны хүмүүс оролцлоо. Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Х.Доржсүрэн товч мэдээлэл хийлээ. Дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэмжлэгээр нийт 530 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2016 онд Цагдаагийн 2 дугаар хэлтэст оруулсан байна. Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатад хүсэлт  тавьж хэлтсийн хяналтын телекамерын өрөөнд иж бүрэн засвар хийж, тоног төхөөрөмжийг шийдвэрлүүлсэн зэрэг ажлуудыг дурдаж байлаа.  Энэ үеэр 2016 онд хийж, хэрэгжүүлсэн ажлынхаа талаар видео танилцуулгыг сонирхуулж, иргэдийн санал, хүсэлтийг сонсч хариулт өгсөн юм.

Leave a Reply

  • Facebook