быстрый займ на карту
Үзсэн: 762

УР АВЬЯАСЫН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Чингэлтэй дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын 30-аас доош насны бага ангийн залуу багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан суралцах, хөгжих, манлайлах боломжийг дэмжих, шилдэг залуу багш нарыг тодруулан, сайн туршлагыг нь түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулсан “ЗАЛУУ БАГШ-МАНЛАЙЛАЛ” уралдаан амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа.

Дүүргийн хэмжээнд бага боловсролд 30-аас доош насны 80 гаруй багш ажиллаж байгаагаас сургууль бүрээсээ шалгарсан шилдэг 15 багш дүүргийн шатанд 5 төрлийн ур авьяасаа уралдуулан өрсөлдсөн.

Сэтгэлгээний ур авьяас буюу ЭСЭЭ бичлэгийн төрөлд:
50-р сургуулийн багш Б.Үүрийнтуяа
Олонлог сургуулийн багш С.Чимэдлхам
Наран сургуулийн багш Б.Пүрэвдулам
5-р сургуулийн багш Э.Мөнхгэрэл

Мэргэжлийн ур авьяас буюу Cамбарын менежментийн төрөлд: 
57-р сургуулийн багш Б.Булгантамир
17-р сургуулийн багш Л.Оюун
5-р сургуулийн багш Э.Мөнхгэрэл

Хувийн ур авьяас буюу Эх унших төрөлд:
138-р сургуулийн багш Б.Өлзийбаяр
57-р сургуулийн багш Б.Булгантамир Олонлог сургуулийн багш С.Чимэдлхам
Бүтээмжийн ур авьяас буюу Хамтын бүтээлийн төрөлд:
50-р сургуулийн багш Б.Үүрийнтуяа
24-р сургуулийн багш Д.Ганчимэг 37-р сургуулийн багш Ө.Өлзийханд
Урлагийн ур авьяас буюу Урлагийн төрөлд:
57-р сургуулийн багш Б.Булгантамир
50-р сургуулийн багш Б.Үүрийнтуяа 17-р сургуулийн багш Л.Оюун нар тус тус тэргүүлсэн.

Нийлбэр дүнгээр: нэгдүгээр байрыг 50 дугаар сургуулийн багш Б.Үүрийнтуяа, хоёрдугаар байрыг 57 дугаар сургуулийн багш Б.Булгантамир, гуравдугаар байрыг 24 дүгээр сургуулийн багш Д.Ганчимэг, тусгай байрыг 17 дугаар сургуулийн багш Л.Оюун, Олонлог сургуулийн багш С.Чимэдлхам нар эзэллээ.

Багш бүрийн ард тухайн сургуулийн баг хамт олон ажиллаж, багшаа дэмжиж бүтэн өдрийн турш хамтран ажилласан нь тэмцээний ач холбогдол, зохион байгуулалтыг өндөр түвшинд өргөж өглөө. Тэмцээнийг сурагчийн дүрэмт хувцасны “Торгон хийц” ХХК ивээн тэтгэж, эхний 5 байрын багш нарыг 50,000-400,000 төгрөгөөр шагнаж урамшууллаа.

Боловсролын хэлтэс

Leave a Reply

  • Facebook