быстрый займ на карту
Үзсэн: 702

ЭНЭ САРЫН 20-НЫГ ДУУСТАЛ АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДААЛАХ ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХИЙГ ХОРИГЛОЛОО

Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд өчигдөр нэр бүхий иргэд хордсон байж болзошгүйгээр амь насаа алдсан. Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс яаралтай арга хэмжээ авч ажлын хэсэг байгуулан өнөөдөр шуурхай мэдээлэл өглөө. Амь насаа алдсан хүмүүс шингэн зүйлээс хордсон байгаа нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Нийслэлийн Засаг даргын зөвлөл өргөтгөсөн байдлаар хуралджээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор өнөөдрийн 18:00 цагаас эхлэн энэ сарын 20-ны өдрийг дуустал нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдаалах түүгээр үйлчлэхийг хориглосон байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

  • Facebook