быстрый займ на карту
Үзсэн: 1000

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖААР АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр  А/12 дугаар захирамж гаргалаа.

Захирамжаар дүүргийн  нутаг дэвсгэрт хүнсний аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд спирт, согтууруулах ундаа, түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч,  худалдан борлуулагч түүгээр үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомж, стандартын дагуу явагдаж буй эсэхийг шалгах, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, арилгах, тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах Ажлын хэсгийг байгуулав. Ажлын хэсгийг дүүргийн  Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн ахалж байна.

 

 

Leave a Reply

  • Facebook