быстрый займ на карту
Үзсэн: 599

АЖЛЫН ХЭСГИЙН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн шуурхай хуралдаан  2017 оны 01 дүгээр сарын 17-ны  орой боллоо. Хуралдааныг Ажлын хэсгийн ахлагч, Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн ахалж, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтсээс нөхцөл байдалтай холбогдуулан авсан арга хэмжээний тухай мэдээллийг сонсов. Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийнхэн хамтран 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс дүүргийн хэмжээнд хяналт, шалгалтын ажлыг эрчимтэй хийж байгаа тухай албаныхан мэдээллээ. Хуралдааны төгсгөлд яаралтай авах арга хэмжээний талаар дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн үүрэг, чиглэл өгөв.

Leave a Reply

  • Facebook