быстрый займ на карту
Үзсэн: 454

15 ДУГААР ХОРООНД СҮРЬЕЭГИЙН ИДЭВХТЭЙ ИЛРҮҮЛЭЛТЭД ХАМРУУЛАХ ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА

Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран “Улаанбаатар хотод хэрэгжүүлэх сүрьеэгийн эсрэг Солонгос Монголын хамтын ажиллагаа”  Явуулын үзлэгийн баг 2017 оны 1 дүгээр сарын 03-наас 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 15 дугаар хороонд ажиллаж байна.

Одоогоор 15 дугаар хороонд нийт 834 хүнийг хамруулахаас 720 хүн буюу 86,3 хувьтай хамруулжээ. Төслийн хүрээнд  тус дүүргийн сонгогдсон хороодын 11900 хүн амыг сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтэд хамруулахаас 11,12,19, 15, 16, 17, 18 дугаар хороодын  6566 хүнийг үзлэгт хамруулаад байгаа юм.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

 

Leave a Reply

  • Facebook