быстрый займ на карту
Үзсэн: 500

856 АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГАД ХҮРЧ АЖИЛЛАЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/12 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн шуурхай хуралдааныг  2017 оны 01 дүгээр сарын 17-ны  орой 17:30 минутад зохион  байгуулж, Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн үүрэг, чиглэл өгсөн.

Үүний дагуу  2017 оны 01 дүгээр сарын 17-ны  23:00 цагийн байдлаар дүүргийн нутаг дэвсгэрт 19 чиглэлд дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн 55 байцаагч, 38 цагдаагийн албан хаагч ажилласан байна. Архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг 467, түүгээр үйлчилдэг 389 нийт 856 Аж ахуйн нэгж байгууллагад цагдаагийн байгууллагын санамж сэрэмжлүүлэг, мэдэгдэл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 19 дүгээр тогтоол, дүүргийн Засаг даргын 2017 оны А/12 дугаар захирамжийг хүргүүлж, архи согтууруулах ундааны төрлийн зүйлийг тоолж лацдан битүүмжлэх ажлыг зохион байгуулж дууслаа.
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

 

 

Leave a Reply

  • Facebook