быстрый займ на карту
Үзсэн: 590

МӨСӨНД АВИРАЛТЫН УЛААНБААТАР ХОТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн Засаг дарга,  Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний спорт авиралтын холбоо хамтран Мөсөнд авиралтын Улаанбаатар хотын аварга шалгаруулах II тэмцээнийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулж байна. Тэмцээний нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат оролцож, мөсөнд авиралтын тэмцээнд оролцож буй баг, тамирчдад баяр хүргэж, амжилт хүслээ. Тэмцээнд Чингэлтэй дүүрэг, “Алтай төв” клуб, “Орхон аймаг”, “Хайрхан аялагч” зэрэг 15 багийн тамирчид авхаалж, самбаагаа сорин өрсөлдөж байна. Нээлтэд дүүргийн Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэв, Монголын үндэсний спорт авиралтын холбооны нарийн бичгийн дарга Ж.Баянцагаан нарын хүмүүс оролцлоо. Олон улсын хэмжээний мастер Ж.Баянцагаан мөсөнд авиралтын тэмцээнийг зохион байгуулахыг дэмжсэн дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, дэмжиж хамтран ажилласан хүмүүст талархал илэрхийлэв.

Leave a Reply

  • Facebook