быстрый займ на карту
Үзсэн: 754

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ЭРТ ҮЕИЙН ИЛРҮҮЛЭЛТ,ОРОЛЦОО” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцоо” сэдэвт сургалтыг 2017 оны 01 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад ерөнхий боловсролын сургуулийн Нийгмийн ажилтан, цэцэрлэгийн эмч, бүлгийн багш, эрүүл мэндийн Нийгмийн ажилтнууд нийт 60 гаруй хүн хамрагдсан бөгөөд  сертификат олгосон  байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, хөгжлийг дэмжсэн олон төрлийн ажил хийдэг. Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын “Хайлааст” ОНХХ, “ИРИМ” судалгааны хүрээлэнтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролд тэгш хамруулан сургах “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гэрэлт ирээдүй” төслийг 13-19 дүгээр хороодод хэрэгжүүлж байна. Уг төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үнэлэх аргачлалын судалгааны шатандаа хэрэгжиж байна.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Leave a Reply

  • Facebook