СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Чингэлтэй дүүргийн Засаг даргынТамгын газраас  Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд болон Засаг даргын дэргэдэх алба, хэлтсийн дарга нар,  бодлогын баримт бичгийн боловсруулалт, хэрэгжилт гаргадаг мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр  зохион байгууллаа.  Сургалтын нээлтэд Засаг даргын Тамгын газрын дарга  А.Дамцагдорж оролцов. Сургалтын зорилго нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль батлагдсантай холбогдуулан  холбогдох удирдан албан тушаалтан, мэргэжилтнүүдийг чадваржуулах, мэдээлэл өгөх юм.

Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга С.Янжинхорлоо “Төсвийн ерөнхийлөн захирагч Төсвийн шууд захирагч нартай Үр дүнгийн гэрээ байгуулахад анхаарах асуудлууд”-аар мэдээлэл хийлээ.  Мөн Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Нийслэл, дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн танилцуулга, Бодлогын баримт бичгийн биелэлт ирүүлэх хугацаа, биелэлт гаргахад анхаарах асуудлаар Хөгжлийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн Ахлах мэргэжилтэн М.Уранцэцэг сургалт явууллаа.

Хөгжлийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтэс

Leave a Reply

  • Facebook