“ХАЙРЫН КЛУБ” КИНОНЫ УРАН БҮТЭЭЛЧИД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ

“Уухай, Уухай” төрийн бус байгууллага, “Хайрын клуб” уран сайхны киноны уран бүтээлчдээс Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт талархал илэрхийлсэн байна.  Талархалд “Хайрын клуб” уран сайхны  киноны уран бүтээлчид Хүүхдийн номын өргөөнд киногоо үнэ төлбөргүй гаргах, уншигч хүүхдүүдэд кино үзэх эрхийн бичиг олгох зэрэг арга хэмжээг  зохион байгуулсан.  Энэ бүхэн дэмжиж, хамтарч ажилласан Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын хамт олонд илэрхийлж буй бидний талархал юм шүү” хэмээжээ.  Киноны зураг авалтыг Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө, Тасганы овоо, ерөнхий боловсролын 24 дүгээр сургууль, Эрдэнэсийн арал, Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт  хүрээлэнд авсан байна.

Leave a Reply

  • Facebook