быстрый займ на карту
Үзсэн: 926

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН ДАРГАТАЙ УУЛЗЛАА

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Ц.Лхагва Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон Налайх, Багануур зэрэг дүүргийн Засаг дарга нартай 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр уулзлаа. Уулзалтаар дүүргүүдийн Засаг дарга нартай хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулийг хамтран  хэрэгжүүлж ажиллах талаар санал солилцсон юм. Мөн үеэр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын талаар товч танилцуулга хийлээ.

Жил бүрийн гуравдугаар сарын 15-нд болдог Олон улсын хэрэглэгчийн өдрийг энэ жил “Цахим худалдаан дахь хэрэглэгчийн эрх” сэдвээр тэмдэглэх тухай,Сууц өмчлөгчдийн холбооны асуудлыг багасгах, дүүргүүдийн нэг цэгийн үйлчилгээнд гомдол санал хүлээн авах орон тооны нэг байцаагчтай болох талаар Засаг дарга нартай ярилцлаа.

Leave a Reply

  • Facebook