ДЭЛХИЙН ЗӨН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГААС АЖЛАА ТАЙЛАГНАЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар Дэлхийн Зөн Олон улсын байгууллагатай хамтран таван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төслийнхөө ажлын тайлангийн хурлыг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.  Тайлангийн хуралд Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нарын албаны хүмүүс,   Дэлхийн Зөн олон улсын байгууллагын мэргэжилтнүүд оролцож хэрэгжилтийн талаар тодорхой танилцууллаа.

Дэлхийн зөн Олон Улсын байгууллага нь Чингэлтэй дүүрэгт “Чингэлтэй орон нутгийн хөгжлийн хөтөлбөр”,  “Хайлааст орон нутгийн хөгжлийн хөтөлбөр”-үүдийг Эрүүл мэнд, Боловсрол, Эдийн засаг,  Хүүхэд хамгаалал гэсэн 4 чиглэлээр төсөл хэрэгжүүлж нийт 2 тэрбум төгрөгний  64 үйл ажиллагааг давхардсан тоогоор 114,438 иргэнд зохион байгуулсан байна.

Хийж хэрэгжүүлсэн томоохон ажлууд:

  1. 25,300,000 төгрөгийн төсөвт өртгөөр оёдлын кластр байгуулахад оёдлын тоног төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлсэн;
  2. 31,000,000 төгрөгийн төсөвт өртгөөр 17 дугаар хорооны булгийн эхийг хамгаалах төмөр хашаа, 18 дугаар хороонд далан барьсан;
  3. 101,800,000 төгрөгийн төсөвт өртгөөр гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр биет тусламж үзүүлж чадваржуулах сургалт зохион байгуулсан;
  4. 283,896,000 төгрөгийн төсөвт өртгөөр 153 өрхөд 4 болон 5 ханатай гэр өгч дэмжлэг үзүүлсэн;

Уг хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлснээр хөтөлбөрт хамрагдсан зорилтот бүлгийн гэр бүлийн тогтвортой байдал сайжирч, хүүхдийн хөгжил төлөвшилд ахиц гарч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүд хамгаалагдсан давуу талтай байлаа.

ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook