быстрый займ на карту
Үзсэн: 923

ӨРХИЙН БЭЛЭН БАЙДАЛ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Дүүргийн 17 дугаар хороо, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын  “Хайлааст” орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороо хамтран “Өрхийн бэлэн байдал” сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа. Сургалтаар Хайлааст ОНХХ-ийн ажлын талаар хөтөлбөрийн зохицуулагч О.Ерэнбаатар, ажилтан Хонгорзул, Улаан загалмайн хөдөлгөөн бүтэц үйл ажиллагаа, “Агаарын бохирдол ба эрүүл мэнд”, агаарын бохирдлыг бууруулах, эрүүл мэндээ хамгаалахад иргэдийн оролцоо, өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах болон “Түлэгдэл”, “Угаартах “ үед үзүүлэх анхны тусламжийн талаар УЗХорооны дарга Д.Цэрэнсодном, арга зүйч Э.Хоролсүрэн нар, Гамшиг, аюулт үзэгдэл, урьдчилан сэргийлэх, цахилгааны аюулгүй байдал, өрхийн бэлэн байдал, иргэдийн оролцооны талаар Онцгой байдлын хэлтсийн  ахмад ажилтан, сургагч багш Д.Ганболд, сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн ахмад Б.Чинбат нар хичээл заав.  Сургалтад бүгд 51 хүн хамрагдаж,  17 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга  А.Лхагвадорж оролцсон байна.

 

Leave a Reply

  • Facebook