быстрый займ на карту
Үзсэн: 723

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний  өдөр болж, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдаж явуулав. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн болон  дүүргийн Удирдах ажилтны өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг , даалгаврын биелэлтийн талаар Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат танилцууллаа. Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн цаг үеийн  холбогдолтой, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх зарим  хэлтсийн  нэршил, томилгоо, хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, чиглэлийн талаар мэдээлэл өгөв.  Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн чиглэлийн талаар болон  дүүргийн 21 хоногийн  нөхцөл байдлын тухай танилцуулав. Зөвлөгөөний  төгсгөлд дүүргийн Засаг дарга төсвийн ерөнхийлөн захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулах ажлын  бэлтгэлийг хангах, явган хүний зорчих зам, талбайд зөвшөөрөлгүй байршуулсан Түргэн үйлчилгээний цэгүүд, хайс, хашааг цэгцлэх  зэрэг үүрэг, даалгавар өглөө.

Leave a Reply

  • Facebook