быстрый займ на карту
Үзсэн: 784

ТӨВ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАВ

 

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017  оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн  А/15 дугаар захирамжаар Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулах Төв ажлын хэсэг байгуулагдлаа.  Төв ажлын  хэсгийг Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн ахалж, бүрэлдэхүүнд Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр болон холбогдох  албаныхан багтсан байна. Төв ажлын хэсгийн  хуралдаан 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр болж,  Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн хурлын үеэр холбогдох албаныхнаас мэдээлэл сонсч, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын  бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураахтай холбогдуулан  Төв ажлын хэсэг болон хороодод ажиллах салбар ажлын хэсгийнхэнд үүрэг, даалгавар өгөв. Уг ажлыг хуулийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 18-наас 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зохион байгуулах юм.

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Leave a Reply

  • Facebook