быстрый займ на карту
Үзсэн: 748

14 ДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭДИЙГ СҮРЬЕЭГИЙН ИДЭВХТЭЙ ИЛРҮҮЛЭЛТЭД ХАМРУУЛАХ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

 

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран  дүүргийн хүн амыг сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтэд хамруулах үзлэг, шинжилгээг зохион байгуулж, төслийн Явуулын үзлэгийн баг 2017 оны 01 дүгээр сарын 04-нөөс 1 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 15 дугаар хороонд ажиллаж 836 хүнийг үзлэгт хамруулав.

1 дүгээр сарын 23-наас хуваарийн дагуу 14 дүгээр хорооны  605 иргэнийг үзлэгт хамруулахаар хорооны “Иргэний танхим”-д байрлан оролцогчдын цээжний зургийг авч, дүрс оношлогооны эмч зөвлөгөө өгч ажиллаж байна. Үзлэгт 15 ба түүнээс дээш насны оршин суугчид үзлэг шинжилгээнд хамрагдана.

Иргэдийг үзлэг, шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

 

Leave a Reply

  • Facebook