быстрый займ на карту
Үзсэн: 835

ЯВУУЛЫН АЖЛЫН БАЙРЫГ ҮЗЭЖ СОНИРХЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Туркийн хамтын ажиллагааны байгууллага /ТИКА/-ын Суурин төлөөлөгч Вейсэл Чифтжи нар    дүүргийн зарим бүтээн байгуулалт, Бизнес инкубатор төвийн үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр Суурин төлөөлөгч Вейсэл Чифтжи дүүргийнхээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан 30 байршилд  Явуулын ажлын байрууд  бий болгож 300 гаруй иргэнийг ажлын байраар хангасныг сонсоод Явуулын ажлын байрыг үзэж, сонирхохыг хүслээ. Зочиныг дүүргийн 11 дүгээр хорооны Морин хуур урлаач Д.Даваажавын Явуулын ажлын байраар оруулж, үйлдвэрлэлийн явцтай танилцуулсан юм. Д.Даваажав 2-3 хүнийг ажлын байртай болгосон байна. Суурин төлөөлөгч Вейсэл Чифтжи морин хуур урлаач Д.Даваажавт баяр хүргээд   Морин хуур тоглож сурах хүсэлтэй явдагаа сонирхуулан ярьж байв.

Leave a Reply

  • Facebook