АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗҮҮН БҮСИЙН ЗАХИРАЛ АЮУМИ КОНИШИ ӨЭМТ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүс нутгийн газрын захирал Аюуми Кониши-тэй уулзаж, санал солилцож,  тус  байгууллагаас дүүрэгт эрүүл мэндийн чиглэлээр “Өрхийн эрүүл мэндийн загвар  төв” төслийг 15 дугаар хороонд  хэрэгжүүлсэнд талархал илэрхийллээ. Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүс нутгийн газрын захирал Аюуми Кониши дүүргийн 15 дугаар хорооны  “Энэрэнгүй сэтгэл” Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр танилцсан юм. Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва, “Энэрэнгүй сэтгэл” Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага, эмч, ажилтнууд , албаны хүмүүс байлцав. Төлөөлөгчдөд   “Энэрэнгүй сэтгэл”  Өрхийн эрүүл мэндийн  төвийнхөн үйл ажиллагааныхаа тухай, Эрүүл мэндийн яам,  Азийн хөгжлийн банкны хамтарсан  төсөл хэрэгжүүлсэн талаар товч танилцуулга хийв.

Leave a Reply

  • Facebook