СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Сангийн Яамны Төрийн сангийн газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс хамтран ЗГУНСистем, Төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцооны шинэчлэлийн ажлын хүрээнд “Засгийн газрын санхүүгийн тайлан”-г хүлээн авах, онлайнаар илгээх, тушаах, нэгтгэх, баталгаажуулах, Төсөвт  байгууллагын  санхүүгийн   “Э-ТАЙЛАН”-гийн  шинэ програмаар 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг гаргах талаарх болон програмын агуулгаарх дэлгэрэнгүй  сургалтийг  2017  оны  01дүгээр  сарын  26-ны өдөр  Засаг даргын Тамгын газрын  “Хурлын  танхим”-д   зохион  байгууллаа.

Сургалтад  Сангийн Яамны Төрийн сангийн газрын мэргэжилтэн Л.Эрдэнэбадрах, Санхүүгийн   програм  хангамжийн  “Санхүүгийн  тооцоолох  групп”-ийн  нэвтрүүлэлтийн ажилтан  Б.Булганчимэг  , Засаг  даргын  Тамгын  газрын  Санхүү, төрийн  сангийн  хэлтсийн  Ерөнхий  нягтлан  бодогч  Н.Дэлгэрмаа, ТМССХариуцсан мэргэжилтэн Л.Батзориг, Орон нутгийн болон тусгай  зориулалтын  шилжүүлгийн   67  төсөвт  байгууллагын  50  нягтлан  бодогч   оролцлоо.

Сургалтыг  хөтөлбөр, програмын дагуу  Төсөвт байгууллагын санхүүгийн аудитлагдсан  тайланг Сангийн Яамны  Төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцооны “Э-ТАЙЛАН” сайтад онлойнаар  шивж илгээх, хянуулах, баталгаажуулах үйл ажиллагааг  хийх  нэгдсэн  заавар  журам,  санхүүгийн  тайлангийн “Acolous”  програмд  орсон өөрчлөлтийг  сэргээх, цаашид  анхаарах   асуудлуудыг  дэлгэрэнгүй  хэлэлцэж,  санал,  дүгнэлтээ  солилцов.

САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook