быстрый займ на карту
Үзсэн: 893

“БИДНИЙ ИРЭЭДҮЙ-ХҮЧИРХЭГ ОХИД” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд Хороодын нийгмийн ажилтнууд  25 бүтээлч ажил санаачлан, хэрэгжүүлж байна. 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ерөнхий боловсролын  24 дүгээр сургууль дээр “Бидний  ирээдүй-Хүчирхэг охид” сэдэвт өртөөчилсөн өдөрлөг зохион байгууллаа. Чингэлтэй дүүргийн Засаг Даргын Тамгын Газар, Хороодын нийгмийн ажилтнууд, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Эрүүл мэндийн төв, Охид залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төв, “Жагар Интернэшнл” ХХК-ий “LADY” брэнд хамтран зохион байгуулсан өдөрлөгт  өсвөр насны 200 охин хамрагдав.

“Бидний ирээдүй-Хүчирхэг охид” өдөрлөг нь өсвөр насны охидод эрүүл мэндийн боловсрол олгох, тэдний нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэх, эрхийн асуудалд дэмжлэг үзүүлэх, өдөрлөгөөс гарсан уриалга, зөвлөмжийг хэрэгжүүлэх нөлөөллийн ажлуудыг цаашид зохион байгуулах зорилготой юм.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

 

Leave a Reply

  • Facebook