быстрый займ на карту
Үзсэн: 1020

ХУДАЛДААНЫ МЭРГЭШСЭН АЖИЛТАН БЭЛТГЭХ ТҮРГЭВЧИЛСЭН СУРГАЛТ БОЛНО

Сургалтын хөтөлбөр:  

Хичээлийн нэр Багшийн нэр Цагийн харьцаа
Онол Семинар Бүгд
1 Жижиг дэлгүүрийн оновчтой загвар, олон улсын туршлага Б. Цэцэнгуа 1 1
2 Ая тухтай дэлгүүрийн олон улсын туршлага /Convenience store/ Д. Нарантуяа 1 1
3 Жижиг дэлгүүрийн ажиллах хүч, хүний нөөцийг чадавхжуулах, дадлагажуулах туршлага Ч. Мөнхгэрэл

Б. Батдаваа

1 1 2
  Нийт   3 1 4

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Худалдааны академи, Монголын жижиглэн, худалдаа дэмжигчдийн холбоо, “Нэйшнл Гайед Монгол” компани хамтран Худалдааны мэргэшсэн ажилтан бэлтгэх  эхний  сургалтыг 2017 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн 10.00-13.00 цагийн хооронд зохион байгуулна. Сургалтад Чингэлтэй дүүргийн 16, 17, 18 дугаар хорооны дэлгүүрийн эзэд, жижиг, дунд үйлдвэрлэлийн менежер, ажиллагсад хамрагдах боломжтой. Сургалтаар жижиг дэлгүүрийн оновчтой загвар, олон улсын туршлага, ая тухтай дэлгүүрийн  олон улсын туршлага, жижиг дэлгүүрийн ажиллах хүч, хүний нөөцийг чадавхжуулах, дадлагажуулах  талаар багш нар хичээл заана.

Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

Leave a Reply

  • Facebook