быстрый займ на карту
Үзсэн: 1218

9, 10, 13, 14, 15 ДУГААР ХОРООНЫ ДЭЛГҮҮРИЙН ЭЗЭД, ЖИЖИГ ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН МЕНЕЖЕР, АЖИЛТНУУДЫН АНХААРАЛД

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Худалдааны академи, Монголын жижиглэн худалдаа дэмжигчдийн холбоо, “Нэйшнл Гайед Монгол” компани хамтран Худалдааны мэргэшсэн ажилтан бэлтгэх түргэвчилсэн цуврал сургалт зохион байгуулна. Хоёр дахь ээлжийн сургалт 2017 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн  14.00-17.00 цагийн хооронд явагдах бөгөөд Чингэлтэй дүүргийн 9, 10, 13, 14, 15 дугаар хорооны дэлгүүрийн эзэд, жижиг хүнсний үйлдвэрийн менежерүүд, ажиллагсад хамрагдах юм. Сургалтаар жижиг дэлгүүрийн оновчтой загвар, олон улсын туршлага, ая тухтай дэлгүүрийн  олон улсын туршлага, жижиг дэлгүүрийн ажиллах хүч, хүний нөөцийг чадавхжуулах, дадлагажуулах талаар мэргэжлийн багш нар хичээл заана.

          Сургалтын хөтөлбөр:  

Хичээлийн нэр Багшийн нэр Цагийн харьцаа
Онол Семинар Бүгд
1 Жижиг дэлгүүрийн оновчтой загвар, олон улсын туршлага Б. Цэцэнгуа 1 1
2 Ая тухтай дэлгүүрийн олон улсын туршлага /Convenience store/ Д. Нарантуяа 1 1
3 Жижиг дэлгүүрийн ажиллах хүч, хүний нөөцийг чадавхжуулах, дадлагажуулах туршлага Ч. Мөнхгэрэл

Б. Батдаваа

1 1 2
  Нийт   3 1 4

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХУДАЛДААНЫ САЛБАРЫНХАН ТА БҮХНИЙГ

ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

 

 

Leave a Reply

  • Facebook