быстрый займ на карту
Үзсэн: 920

19 ХОРООНЫ НИЙГМИЙН АЖИЛТНУУД ДҮҮРГИЙН 25 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ГАРДУУЛЖ ӨГӨВ

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд 19 хорооны Нийгмийн ажилтнуудаас санаачлан хийх  25 ажлын төлөвлөгөөг Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдоржид 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гардуулан өгөв. Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж “19 Хорооны нийгмийн ажилтнуудаас дүүргийнхээ 25 жилийн ойн хүрээнд 25 ажил хийх санаачлага гаргаж, анхных нь болох “Бидний ирээдүй-Хүчирхэг охид” сэдэвт  өдөрлөг-уулзалтыг амжилттай  зохион байгуулж, өсвөр насны 200 гаруй охиныг хамруулсан өргөн хэмжээний арга хэмжээ болсон” гэж онцлон  баяр хүргэж, амжилт хүсэв. Мөн цаг үеийн холбогдолтой мэдээлэл хийж, цаашид анхаарах асуудлын талаар Хороодын Нийгмийн ажилтнуудад чиглэл, зөвлөмж өгсөн юм.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

 

 

Leave a Reply

  • Facebook