быстрый займ на карту
Үзсэн: 1152

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГИЙН ГАЛА ТОГЛОЛТ БОЛНО

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих  жил”-ийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ баг, Биеийн тамир спорт хорооны ажил тайлагнах “Спорт өдөрлөг-2017” арга хэмжээ 2017 оны 02 дугаар сарын 2-ны өдөр, Онцгой байдлын ерөнхий газрын  “Аврагч” спорт цогцолборт болно.  Дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид Тив, Олон улс, Улс, Нийслэл, Дүүргийн аварг шалгаруулах болон орон нутгийн нэрэмжит тэмцээнүүдээс алтан медаль 243,  мөнгөн медаль 332, Хүрэл медаль 338, нийт 913 медаль хүртсэн амжилт үзүүлээд байгаа юм. Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ баг 13 төрлөөр хичээллэж байна.

Leave a Reply

  • Facebook