быстрый займ на карту
Үзсэн: 1257

ХҮҮХДҮҮДЭД АМНЫ ХААЛТ ТАРААЛАА

Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 39 дүгээр сургууль, 31, 43, 124 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүдэд өнөөдөр амны хаалт тараалаа. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чиглэл” ХХК нийгмийн хариуцлагаа ухамсарлан ийнхүү сургууль цэцэрлэгийн хүүхдүүд болон, ажилтан албан хаагч зэрэг нийт 1500 гаруй хүнд амны хаалтыг тарааж байна.

Уг амны хаалт нь дөрвөн давхар материалаар хийгдсэн, амьсгал хамгаалах клапан бүхий шүүлтүүртэй монгол улсад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн юм.

Үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, “Чиглэл” ХХК компанийн Ерөнхий захирал Ц.Бумцэнд болон хүүхдүүд, багш сурган хүмүүжүүлэгчид оролцлоо.

 

Leave a Reply

  • Facebook