быстрый займ на карту
Үзсэн: 1174

“ҮЛГЭРИЙН ЦАГ”-Т 4-ЦЭЦЭРЛЭГИЙН БАГАЧУУД ЭЦЭГ ЭХТЭЙГЭЭ ОРОЛЦОВ


Сурагчдын ээлжит амралт дуусч, хүүхэд багачууд хичээл номдоо шамдан суралцаж эхэллээ. Амралтын үеэр нам гүмхэн байсан номын өргөөнөө хүүхдийн дуу цангинаж, төлөвлөгөөт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн зохион байгуулж байна. 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зохион явуулсан ээлжит “Үлгэрийн цаг”-т Чингэлтэй дүүргийн 4 дүгээр цэцэрлэгийн 40 гаруй багачууд эцэг, эхийн хамт ирж оролцов. Ирээдүйд ЕБС-ийн босгыг алхах бяцхан жаалууд удахгүй сууж ном унших Хүүхдийн номын өргөөтэйгээ танилцсан нь энэ юм.

Хүүхдийн номын өргөө

Leave a Reply

  • Facebook