ГАМШИГ ОСОЛ, ГАЛ ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ 13-14 ДҮГЭЭР ХОРООДЫН ИРГЭДИЙН ДУНД ТАНИЛЦУУЛЖ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дүүргийн хэмжээнд хэрэгжих дэд хөтөлбөрийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 16:00 цагт 14 дүгээр хорооны иргэний танхимд 13, 14 дүгээр хороодын нийт 53 иргэдийг хамруулан зохион байгууллаа.

Дэд хөтөлбөрийн танилцуулгын өмнө ЗДТГ-ын ТЗУХ-ийн Эрх зүйн мэргэжилтэн Л.Ариунзаяа Нийслэлээс 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд дүүрэгт хэрэгжих төсөл хөтөлбөр, үйл ажиллагаагаа иргэд Та бүхэндээ танилцуулж, таны санал бодлыг тусгаж ажиллах хүрээнд энд Та бүхнийг урьж авчирсан тухай тайлбарлаж, танилцуулагдах хөтөлбөрт үнэтэй санал бодлоо тусгаж хэлэлцүүлэгтээ идэвхтэй оролцохыг уриаллаа.

Хөтөлбөрийн танилцуулгыг Онцгой байдлын хурандаа Ч.Цогбаяр, Нийслэлийн онцгой байдлын газрын хошууч Г. Баатархүү нар танилцуулж Чингэлтэй дүүргийн гамшиг ослын давтамж, хөтөлбөр боловсруулах үндэслэл шаардлага, хөтөлбөрийн зорилго, зорилт, зарчим, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, хүрэх үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулж иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, иргэдээс асуусан асуултад хариуллаа.

 

Ийнхүү иргэдийн асуусан асуултад хариулж, хөтөлбөр батлагдаад хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулахдаа та бүхэнтэй эргэн уулзана гэснээр хэлэлцүүлэгийн үйл ажиллагаа 17:20 минутад  өндөрлөлөө.

 

Leave a Reply

  • Facebook