ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШАГНАЛААР ШАГНАЛАА

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулсан дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн Гала тоглолт, Биеийн тамир, спорт хорооны ажил тайлагнах “Спорт өдөрлөг-2017” арга хэмжээний үеэр Нийслэлийн иргэдийн спортын V их наадмын  шигшээ тэмцээнүүдэд амжилттай  оролцсон тамирчдад дүүргийн Засаг даргын шагналаар шагналаа. Шагналыг Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц нар гардуулав. Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр Пара хөнгөн атлетикийн тамирчин С.Баярнаран, Ц.Баярдаваа,пара жүдо бөхийн тамирчин  Э. Даваадавга, С.Туяацэцэг, нэгдүгээр хорооны иргэн Г.Нарантуяа , А.Энх-Од, П.Товчоо, дүүргийн “Хөдөлмөрийн алдар медаль”-иар 6 дугаар хорооны иргэн Д.Энхтуяа, Ц.Уранцэцэг, Т.Нэргүй, дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр 6 дугаар хорооны иргэн Т.Одонцэцэг, Б.Нандинцэцэг нарыг шагналаа. 

Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйлст үнэтэй хувь нэмэр оруулж ажил үйлсээрээ манлайлан шалгарсан  Байгууллагын шилдэг хамтлаг,  Хамтлагийн шилдэг аргазүйч,  Шилдэг Биеийн тамирын багш  нарыг шагнав. Үүнд:

Шилдэг хамтлагаар  Гэндэнсүрэн захиралтай 5 дугаар сургуулийн хамтлаг

Шилдэг арга зүйчээр 19 дүгээр хорооны Согоот хамтлагийн арга зүйч Ж.Урантогос

Шилдэг Биеийн тамирын багшаар 5 дугаар сургуулийн Биеийн тамирын багш  Ж.Батболор нар шалгарчээ.

Дүүргийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд сурагчдаа  идэвхтэй  оролцуулж 1 дүгээр байрт шалгарсан Ц.Өлзийжаргал захиралтай 72 дугаар сургууль, 2 дугаар байрт шалгарсан Р.Даваахүү захиралтай 50 дугаар сургууль, 3 дугаар  байрт  шалгарсан Наранбаатар захиралтай 57 дугаар сургууль, дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос жилийн хугацаанд зохион байгуулсан Нийтийн биеийн тамир, спортын арга хэмжээнүүдэд иргэдээ идэвхтэй оролцуулж, тамирчид нь амжилт гаргаж 1дүгээр байр эзэлсэн 6 дугаар хороо, 2 дугаар байр эзэлсэн 19 дүгээр  хороо, 3 дугаар  байр1 дүгээр   хороог  шагналаа.

 

 

 

 

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook