ХУДАЛДААНЫ МЭРГЭШСЭН АЖИЛТАН БЭЛТГЭХ ТҮРГЭВЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Худалдааны академийн сургалтын төвтэй хамтран   Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд Худалдааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтыг 2 үе шаттай зохион байгуулж  оновчтой загвар, “Ая Тухтай Март дэлгүүрийн олон улсын туршлага, жижиг дэлгүүрийн бүтэц зохион байгуулалт, худалдааны мэргэшсэн ажилтан, ажилчид бэлтгэх ач холбогдол, худалдааны өнөөгийн чиг хандлага сэдвээр явууллаа.

Баянзүрх дүүргийн “АТ Март” дэлгүүрийн үйл ажиллагаатай танилцан хамтран ажиллах боломжийн талаар санал бодлоо хуваалцсан юм. Сургалтад давхардсан тоогоор 52 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл  хамрагдан жижиглэнгийн  худалдаачдад тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжил, чиг хандлага, мэдлэгэд тулгуурласан мини хөгжлийн бодлого, хүн амын төвлөрөл, багтаамжийг тооцсон худалдаа эрхлэх, дангаараа биш хамтаараа түншилж ажилласнаар зардлаа хэмнэн үр ашгаа дээшлүүлэх боломжийн талаар ярилцав.

ХҮНС, ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

 

Leave a Reply

  • Facebook