НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГУДАМЖ, ТАЛБАЙД АЖИЛЛАЖ БУЙ АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДАД СЭТГЭЛИЙН ДЭМ ҮЗҮҮЛЛЭЭ

 

Чингэлтэй дүүргийн хороодын Нийгмийн ажилтнуудаас санаачлан “Халуун сэтгэл” өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр халуунд халж, хүйтэнд хөрч хүнд нөхцөлд ажиллаж байгаа дүүргийн Тохижилт үйлчилгээний компанийн 67 ажилтан, Улаанбаатар нэгтгэлийн 19 ажилтан, замын цагдаа, нийтийн эргүүлийн 12 алба хаагч нийт 98 хүнд халуун аарцаар үйлчилж ажлын бээлий бэлэглэж сэтгэлийн дэм өглөө.

Чингэлтэй дүүргийн 13-р хороонд үйл ажиллагаа явуулдаг “Батсэжү” ХХК өдөрлөгийг дэмжин 100 ширхэг ажлын бээлий хандивлан хороодын Нийгмийн ажилтнуудтай хамтран ажиллажээ.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook