ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

Тусгаар тогтнолын талбайд  сар шинийн баярыг угтан зохион байгуулж байгаа Архангай аймгийн цагаан идээний үзэсгэлэнг худалдаанд Чингэлтэй дүүргийн жижиг, дунд бизнесийг дэмжих “Бизнес инкубатор төв”-ийн үйлдвэрлэгчид өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ оролцож байна. Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд  2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэх  үзэсгэлэн худалдаанд  Чингэлтэйчүүд, нийт иргэдээ идэвхтэй оролцож, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг уриалж байна.

Leave a Reply

  • Facebook