“ХҮҮХДИЙН ТҮЛЭГДЭЛТ-ЭЦЭГ, ЭХИЙН ХАРИУЦЛАГААС” АЯН ЗАРЛАЛАА

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд “Хүүхдийн түлэгдэлт-эцэг эхийн хариуцлагаас” сэдэвт  сарын аяныг эхлүүллээ.

Бага насны хүүхдийг түлэгдэлтийн аюулаас сэргийлэх, эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд  аяны зорилго оршино.

Аяны хүрээнд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны хамтарсан багийн гишүүд болон, хэсгийн ахлагч тус дүүргийн иргэдэд бага насны хүүхдийг түлэгдэлтээс хэрхэн хамгаалах, эцэг, эхчүүд үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх шаардлагатай талаар  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлтийн Онцгой байдлын газар, ГССҮТ, Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд сургалт явуулж, мэдээлэл өгч эхлээд  байна.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС,ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook