ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨ ХОРООДТОЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА


Хүүхдийн номын өргөө уламжлал болгон зохион байгуулдаг олон талт үйл ажиллагаандаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулахаар дүүргийн Хороодод хамтран ажиллах санал хүргүүлсэн билээ. Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга Б.Бадамгарав Хүүхдийн номын өргөөний саналыг хүлээн авч, номын санч Л.Эрдэнэбатыг нийгмийн ажилтан, зохион байгуулагч нартайгаа уулзуулан, хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа. Мөн 3 дугаар хорооны Засаг дарга С.Туяатай уулзаж, санал солилцов. 2 дугаар сард зохион байгуулагдах бүх арга хэмжээнд 3, 13 дугаар хороод зорилтот бүлгийн хүүхдүүдээ хамруулахаар боллоо.

Хүүхдийн номын өргөө

Leave a Reply

  • Facebook