24 ЦАГААР АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАД ОРНО

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат зарим цэцэрлэг, сургуулийн  ажилтай танилцсан.  Энэ үеэр  дүүргийн 13 дугаар хороонд  баригдаж байгаа 83 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлын явцыг шалгалаа. Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир, 83 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Сэлэнгэ нар өргөтгөлийн барилгын ажил дуусч, хүүхдүүдээ хүлээн авахад   бэлэн болж байгаа талаар  дүүргийн Засаг даргад танилцуулав.  Найман бүлэг, 240 хүүхдийн ор бүхий цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсоноор 24 цагийн үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх ажээ.

 

 

Leave a Reply

  • Facebook