83 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН АНГИ, ТАНХИМЫН ТОХИЖИЛТТОЙ ТАНИЛЦАВ

 

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат 83 дугаар цэцэрлэгийн тохижилттой 2017 оны 02 дугаар сарын 6-ны өдөр  танилцлаа. Тус цэцэрлэгийн багш, ажилтнуудын хийсэн тохижилтын ажлын  талаар Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир, цэцэрлэгийн эрхлэгч Т.Сэлэнгэ  нар танилцуулав. Чингэлтэй дүүргийнхээ 25 жилийн ойг  угтан тус цэцэрлэгийн хамт олон цэцэрлэгээ  тохижуулж, багш, хүүхдүүдийнхээ бүтээлээр анги, танхимуудаа чимэглэсэн. Хөгжмийн ангиа тохижуулсан, анги, танхимуудад болж буй үйл явдлыг эцэг, эхчүүд дэлгэцээр шууд харах боломж бүрдсэн гээд цөөнгүй ажил хийжээ. Ирэх хавар цэцэрлэгийнхээ гадна тохижилтыг хийхээр төлөвлөсөн байна.

 

 

Leave a Reply

  • Facebook