ЭРГҮҮЛИЙН ОФИЦЕР ИРГЭДИЙН ӨМЧ ХӨРӨНГИЙГ ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС АВАРЧЭЭ

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Энхбаяр 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн оройн 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20 дугаар гудамжинд айлын гэр шатаж байна гэх дуудлагыг хүлээн авч шуурхай очиж шалгахад иргэн Ц-гийн Монгол гэрийн яндангаар гал гарч өрх шатаж байхад нь галыг унтраажээ. Албан үүргээ гүйцэтгэж явсан эргүүлийн офицер нь гал түймрийн аюулаас иргэдийн өмч хөрөнгийг авран хамгаалж цагдаагийн алба хаагчийн болон иргэний үүргээ нэр төртэй биелүүлэн ажилласан байна.

 

 

 

Leave a Reply

  • Facebook